Хөвсгөл нуур


images/blog/big1.jpg

Хөвсгөл нуур


Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Ийнхүү үргэлжилсээр нийт 1000 км зайг туулан Байгаль нуурт цутгадаг аж. Хөвсгөл Байгаль нууруудын хоорондох шууд зай нь ердөө 200 км юм. Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр “кеп сү кель” буюу "Хөх устай нуур" гэсэн үг аж. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ.