Хөвсгөл бааз

Манай Мөнхтэнгэр-3 Өтөгт жуулчны бааз нь 2013 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас зүүн хойш 21 км зайд байгалийн үзэсгэлэн бүрдсэн ойн захад оршино.

Манай бааз нь хүний эрүүл мэндэд хоргүй эко модон хауснууд, орчин үеийн шийдлээр баригдсан баганагүй зай талбай ихтэй саруулхан эко гэрүүдэд амрагч жуулчдыг хүлээн авч байна. Манай жуулчны баазын ойролцоо хүний дотор эрхтэнд тустай Өтөгтийн рашаан урсана. Иймд та бүхэн манайд ирж эрүүл мэнд эмчилгээний аялалд хамрагдах боломжтой. Тус рашааныг чиглэн жил бүрийн зургаадугаар сараас аравдугаар сарын хооронд аялагчдын цуваа үргэлжилдэг. Мөн үйлчлүүлэгч та бүхэн манай баазын ойролцоо байгалийн сайханд амарч тусгай сонирхлын, адал явдалт, шашны болон түүхэн, этно зэрэг олон төрлийн аяллын уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулах боломжтой.

Манай сүлжээ бааз нь аялал жуулчлалын салбартаа арваас дээш жил ажилласан туршлагатай хамт олноор багаа бүрдүүлсэн. Ийм учир харилцагч үйлчлүүлэгчдийн итгэлийг даасан чадварлаг хамт олон билээ. Бид нэг дор 30-50 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндэд хоргүй орчин үеийн дүнзэн модоор урласан ресторандаа мөн 30-50 хүн хүлээн авч Ази, Европ, Монгол хоолоор аялагч амрагчдад үйлчилж байна. Та манайд ирсэнээр өдөр тутмын цахим ертөнцөөс хол, эрүүл цэвэр агаарт, ойн захад, дотор эрхтэнээ эрүүлжүүлэн олон төрлийн аяллуудыг хийн амрах боломжтой.

Холбоо барих

Монгол улс
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 6 хороо 78/б

P: 70188019
P: 976-99198811, 976-99039163
F: 70181562

Байршил