Даян дээрхийн агуй


images/blog/big1.jpg

Даян дээрхийн агуй


Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан – Үүр сумын төвөөс зүүн хойш орших Монгол орны хамгийн том агуйн нэг юм. Уг агуйг 2006 онд улсын тусгай хамгаалалтад авсан. Даян дээрхийн агуй нь Дээрхийн голын дэргэд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт оршино. Тус агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр юм. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаан, нарийн шороон будагтай. Цагаан суварга, Сэнжит хад, Эхийн умай зэрэг том жижиг олон агуй бий. Дээрхийн агуй руу зун намартаа морь болон явган аялал хийн очих боломжтой. Тус агуйд цагаан сарын шинийн 15-ны дотор очин хүслээ бодон, ажил үйлсээ даатгавал тухайн жилээ даадаг хэмээн сүсэглэсээр ирсэн.  Агуйн мухарт хана дээврээс нь нурсан гэлтэй хад чулуу овоолоотой байдаг. Түүнээс цааш үргэлжилсээр хилийн дээс гардаг түүхтэй байжээ.