Алунгоо хатан бол Чингисийн алтан ургийн өндөр дээд эмэг эх хэмээн "Монголын нууц товчоо" – нд бичиж тэмдэглэсэн байдаг. Монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий түүний эцэг нь Хорь түмэдийн ноён Хорилдой мэргэн билээ. Хөвсгөл аймгийн Чандмань – Өндөр сумын нутаг дэвсгэрээр дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Уг хөшөөг 2000 оноос хойш нутгийн хүмүүс дөрвөн жил тутамд "Алунгоо хатны сургаалын баяр" – ыг түүх соёлын өвийг сэргээн таниулах, сурталчлах зорилгоор соёл урлаг, спортын олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж түүх соёлоо дээдлэн эрийн гурван наадам зохиож тэмдэглэн өнгөрүүлдэг болсон