Хархорум хот


images/blog/big1.jpg

Хархорум хот


Хар Хорум буюу Каракорум хот нь Монгол улсын анхны албан ёсны нийслэл юм. XIII зууны үед байгуулагдсан уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үеэр сүйдсэн. Хархорум хотыг 1220 онд Чингис хаан үндэслэж, Хубилай хааны үед барьж дуусгажээ.

Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үетэй холбогддог. Чингис хааны үед Хархорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. Хархорумын гол хэрмийг 1232 онд байгуулжээ. Хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг 1235 онд байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болсон байдаг. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны VII он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Х‎эЛинь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, VIII оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сар долон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ.

Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад монголчуудын гадна “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Юань улсын сударт бичсэнээр “1500 албан хүн” Хархорумыг байгуулахад идэвхтэй ажиллаж байжээ.  XIII зууны үед Хархорум хот Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл ирг‎эншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан.