Боовон чулуу нэртэй хад


images/blog/big1.jpg

Боовон чулуу нэртэй хад


Эрдэнэзуугийн хийдээс зүүн урагш “боовон” чулуу нэртэй хад бий. Түүх нь Эрдэнэзуугийн хийдийн лам хуврагууд сахил санваараа зөрчиж эмс охид руу гүйгээд байгааг анзаарсан тус хийдийн Цорж лам Маамуу толгойн жалганд ум хом гэж бичээд эр бэлэг эрхтэний хэлбэртэй чулуу авчирч дом хийснээр лам нар сахил санваараа зөрчихөө больсон тухай домог бий. Үр хүүхэдгүйн зовлонд шаналсан олон арван айл өрх арга ядахдаа боов хаданд бараалхаж, үртэй хүүхэдтэй болсон гэх домог ч мөн бий.